Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ЗГ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих ажлыг Шадар сайд Т.Доржхандын ахалсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байна.  Хуулийн төслийг хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулах асуудлуудыг тусгахаар ажиллаж байна.Үүнд:

-Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах;

-Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;

-Хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах;

-Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын чиг үүрэг болгох;

-Татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах;

-Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах;

-Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.Хууль хэрэгжсэнээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ.Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татсанаар үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, дэвшилтэт техник технологи, ноу-хау нэвтрүүлэх, инновацийг дэмжих замаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ.Цаашлаад тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлснээр өрхийн орлого нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

 

1 Сэтгэгдэл
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь 780,000 ам.доллараар бөөрөө худалдахад бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM" хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.
Хамгийн их уншсан