Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
"БАДМААРСАН ЗУЛ-ХОРОЛЫН ЗАНДРААБАЙДИЙ" НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, жүжиг, киноны зохиолч Хоролын Зандраабайдийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Бадмаарсан зул-Хоролын Зандраабайдий" хөрөг, дурсамжийн номын нээлт Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төв байрны Уншлагын их танхимд болов."Бадмаарсан зул-Хоролын Зандраабайдий" номыг түүний гэргий хүүхдийн зохиолч Шаравын Энхбаяр эрхлэн хэвлүүлж, нээлтэд урлаг, утга зохиолын номын садан нөхөд, ахан дүүс, хамтран зүтгэгчид нь хүрэлцэн ирж оролцлоо.Х.Зандраабайдий зохиолч "Бадмаарсан зул" цувралыг 2006 оноос хойш 4 цувралыг эрхлэн хэвлүүлсэн бөгөөд энэ удаагийн түүний хөрөг дурсамжийн номыг өөрийнх нь цувралын нэрээр нэрлэн хэвлүүлжээ.Х.Зандраабайдий "Хонины найр", "Хөх ногооны униар", "Газрын жигүүр", "Гул Аранжин" киноны зохиол болон олон арван жүжиг, хүүрнэл зохиолын ном, сэтгүүл зүйн бүтээл хэвлүүлснээр нь уншигч олон бэлхнээ таних билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан