Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Төрийн бүтээмжийн реформ хийнэ

Засгийн газрын дэргэдэх төрийн бүтээмж хариуцсан байгууллага, үндэсний хороод өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа.Хурлаар төрийн процессын инженерчлэл, төрийн албаны шинэчлэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг танилцуулж, Төрийн албаны хууль тогтоомжийн шинэчлэл, процессын дахин инженерчлэл, Төрийн чадамж буюу бүтээмжийн тухай хэлэлцэв.Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг үүрэг болгов. "Алсын хараа 2050" зэрэг хөгжлийн томоохон зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхдээ салбаруудын хамтын ажиллагааг орхигдуулснаар үр дүн нь учир дутагдалтай гарч байгааг өнгөрсөн 30 жил харуулж байна. Тиймээс хуралдаанд оролцогч байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулж, үр дүнтэй ажиллахад анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэв.Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөл , Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засгийн бодлогын зөвлөл, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, “Алсын хараа 2050” Үндэсний хороо, Засгийн газрын хүний нөөцийн газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төлөөлөл оролцлоо гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан