Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг улсын комисс хүлээж авлаа

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох Тавантолгойн ордоос нүүрсийг вагонд ачиж тээвэрлэх логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комиссын дүгнэлтээр байнгын ажиллагаанд оруулахад бэлэн боллоо.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 89 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК нь ТНАЛТ төслийн багц 1-4 -д Захиалагчийн хяналтыг амжилттай хэрэгжүүлэн ажилласан юм.Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийг байгуулснаар жилдээ 20 сая тонн, цагт 3500 тонн түүхий нүүрсийг дэлхийн жишигт нийцсэн технологийн дагуу бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтайгаар хоёр улсын хил хооронд зөөж тээвэрлэх юм. Ингэснээр нүүрс тээврийн зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэйгээр олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болох юм.Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг ашиглалтад оруулах талаар Монгол Улсын аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Улсын комиссын актыг 2024 оны аравдугаар сарын 01-ний өдөр гаргасан байна. Тус актад “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/303 дугаар тушаалд заасны дагуу “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажил“-ыг хангасан гэж үзсэн талаар дурджээ.Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь нэгдсэн удирдлагын байр, засварын төв агуулах, уурын зуух зэрэг үндсэн барилгаас гадна бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагон тэжээгч тоног төхөөрөмж бүхий дагалдах байгууламжаас бүрдэнэ.Засгийн газрын ойрын хугацаанд хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбосноор экспортын ачаа тээврийн эргэлтийг илүү сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой боллоо гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан