Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашиглалтад орууллаа

 

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 10 ортой хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа. Эмнэлгийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх юм. Эмнэлгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Тус эмнэлэг нь нийт 582.98 ам метр талбайтай бөгөөд 41 өрөө болон өдрөөр эмчлүүлэх 10 орноос бүрдсэн зохион байгуулалттай. Мөн хүүхдийн амбулаторийн эмнэлгийг Хятад улсын Энхтайваны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Бид “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээ болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт бусад төрлийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих хүрээнд хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, бүтээн байгуулалтуудыг хийж эхлээд буй. Тодруулбал, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу хүмүүсийн хэлж заншсанаар Нефть орчимд хүүхдийн амбулаторийг ашиглалтад орууллаа. Мөн нефтэд мөсөн спортын ордны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Олон жилийн өмнө энэ хавь нефтийн буюу үйлдвэрийн бүс байсан. Харин одоо хэдийн хүн ам төвлөрсөн суурьшлын бүс болсон. Иймд тус орчимд нийгэм, соёл, спортын байгууламжууд барьж байгуулж байна. Энэ хэрээр нефть орчмын суурьшлын бүс дэх айл өрхүүдийн газар, өмчийн үнэлгээ өсөж байгаа. Цаашид нефть орчимд жишиг төлөвлөлт хийхээр ажиллаж байна” хэмээв.

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр “Сонгинохайрхан дүүрэг нийт 153 мянган хүүхэдтэй. Тэдгээрийн эрүүл мэндийн үйлчилгээг манай эмнэлэг дангаар үзүүлдэг. Мөн тус хорооны хүүхдүүд хорооноосоо хол байрлах Баянгол дүүргийн 20 дугаар хороонд очиж үзүүлдэг байсан бол одоо харьяа хороондоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо" гэв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан