Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ҮОСХ: 500-600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй

Өнөөдөр манай улсын 941547 өрхийн 32.1 хувь нь буюу 302237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна. Харин 29.7 хувь буюу 279639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359671 нь гэр сууцанд амьдарч байгаа судалгаа бий. Тиймээс 600 мянга орчим айл өрхөд орон сууц хэрэгтэй байгаа талаар Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр ярилаа.

Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмснээр байрны үнэ өсөх үү, олон улсын байгууллагуудыг энэ хөтөлбөрт хэрхэн татан оролцуулах вэ, нэмэлт санхүүжилтийн боломж байгаа эсэх зэрэг асуудлаар санал солилцсон.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Монгол банк, МИК, ТОСК, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл ажиллаж байна.

Ирэх онд нэг их наяд гаруй төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Энэ зээл нэн түрүүнд зорилтод бүлэгтээ хүрэх учиртай.

Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд, төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах эрэлт хэрэгцээ байгаа юм. Улсын хэмжээнд 90 гаруй сумдад дэд бүтэц шийдэгдсэн ч барилгажилт хангалтгүй байна.

Ажлын хэсгийн хурлын үеэр Монголын банкны холбоо байгальд ээлтэй шийдэл, олон улсын байгууллагаас нэмэлт санхүүжилт босгох боломжтой эрчим хүчний хэмнэлттэй “ногоон” орон сууцыг санал болгосон.

Харин ХББОСЯ орон сууцанд орохыг хүссэн айл өрхүүдэд ипотекийн зээлээс гадна урт хугацаанд түрээслэх сонголтыг бий болгосноор үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой гэх мэт саналыг гаргаж байв.

Монголын ипотекийн корпорацаас гаргасан судалгаагаар 2013 оноос хойш ипотекийн зээлээр 155 мянган айл орон сууцанд оржээ. Зээлд хамрагдсан айл өрхийн 30 хувь нь зээлээ төлж дуусаад байраа томруулсан байна. Олон улсад ипотекийн зээлээр худалдаж авсан байраа иргэд буцаагаад зарахад төрийн компани худалдан авч дараагийн хүмүүст боломж олгодог жишиг байдаг гэнэ.

Энэ мэт олон саналыг нэгтгэж тодорхой шийдэлд хүрнэ. Үүний тулд холбогдох хууль журамд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан