Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Ёс зүйтэй шийдвэр гаргалт эсээ бичлэгийн уралдаан дүн гарлаа

Олон нийтийн ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, Дэлхийн ёсзүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ёс суртахуунтай, хариуцлагатай шийдвэр гаргахын ач холбогдол болон үнэ цэнийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий эсээ бичлэгийн уралдааныг СЭЗИС хоёр дахь жилдээ Хас банкны дэмжлэгээр хамтран зохион байгууллаа.

Дэлхийн ёс зүйн өдрийн хүрээнд энэ жилийн зарласан "Ёс зүйтэй шийдвэр гаргалт" сэдвээр эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутнууд болон салбарын мэргэжилтнүүд гэсэн хоёр ангиллаар зохион байгуулсан.Тус эсээ бичлэгийн уралдаанд СЭЗИС, МУИС, МУБИС, ИЗОУИС, ЭТҮГЭН, СУИС, ДХИС, ШУТИС, МАНДАХ зэрэг 9 их, дээд сургуулийн 103 оюутан, салбарын мэргэжилтэн ангилалд 10 гаруй мэргэжилтэн нийт 120 гаруй оролцогч оролцож байгаа нь өмнөх жилээс 20 орчим хувиар нэмэгдэж, хүрээ өргөжиж байгаа зохион байгуулагчид онцлон дурдаж байлаа.Эсээ бичлэгийн уралдааны ангилал тус бүрд шилдгээр шалгарсан дараах оролцогчдыг шагнал гардууллаа.
Их, дээд сургуулийн оюутнуудын ангилал:
-1-р байр: СЭЗИС-ийн Эрх зүйн хамтарсан хөтөлбөрийн 2-р курсийн оюутан
Б.Энхжин.
- 2-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2-р курсийн оюутан Н.Идэрболд.
- 3-р байр: ШУТИС-ийн Архитектурын мэргэжлийн 4 -р курсийн оюутан Ш.Амгаланбаяр.

Салбарын мэргэжилтнүүдийн ангилал:
-1-р байр: “Ти Эм Рэбэрү” ХХК-ийн Мэдээллийн технологийн хөгжлийн менежер
Б.Баярхүү.
- 2-р байр: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан
Р.Хатансайхан.
- 3-р байр: Монгол Контент ХХК-ийн редактор Б.Эрдэнэчимэг.

Дэлхийн ёс зүйн өдрийг СЭЗИС-ийн санаачилгаар Монголбанк, Хас банк, Сайн скор ХХК болон Монголын ипотекийн корпорацийн дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

Ёс суртахуунаараа манлайлъя.
#GlobalEthicsDay
#UFE_GlobalEthicsDay

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан