БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР КОКСЖИХ НҮҮРС БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна. Үндсэн бүтээгдэхүүн буюу коксжих нүүрсний чанарын хувьд үнслэг нь 10,5-с доош, барьцалдах чадвар нь 80-с дээш 7000-с дээш илчлэгтэй коксжих чанарын нүүрс. Эрчим хүчний нүүрсний чанарын хувьд үнслэг 22-с доош, 6000-с дээш илчлэгтэй, 23-с доош дэгдэмхийтэй, хүхрийн агууламж 1-с доош үзүүлэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.Баяжуулах үйлдвэрт Австрали улсын McLanachan брэндийн бутлуур, Aury брэндийн усгүйжүүлэх центрифуги, шигшүүр, Eriez брэндийн соронзон сепаратор, Haiwang брэндийн шламгүйжүүлэх циклон, хүнд орчны циклон, нягтаар тунаах машин, SGB брэндийн насос гэх мэт дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмжийг суурилуулсан. Технологийн хувьд 2 шатны хүнд орчны циклон, нягтаар тунаах машин TBS, хөвүүлэн баяжуулалт флотмашин, усгүйжүүлэх төхөөрөмж центрифуги, фильтер пресс зэрэг дэлхийн жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг сонгон суурилуулсан бөгөөд технологийн хувьд 5-р үеийн шинэ үйлдвэр гэдгээрээ онцлогтой.
Үйлдвэрийн нэгдсэн удирдлагын төвөөс 1100 гаруй тоног төхөөрөмжийг 24 цагийн хугацаанд хянаж, асаах, унтраах, процессын тохиргоо хийж 250 камераар үйлдвэрлэлийн процессыг бүрэн хянах боломжтой автомат үйлдвэр юм.Олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр үйлдвэрлэж байна.

0 Сэтгэгдэл


























