Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Юсуф Дикеч: Би Турк төдийгүй дэлхий даяар алдартай болсон

Г.МӨНХЗУЛ

2024 оны Парисын олимпын хийн гар бууны төрөлд цэц мэргэнээ сорьж, мөнгөн медаль хүртсэн Туркийн тамирчин Юсуф Дикечийн олимпын дараа хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Таны Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэн явдал цахим сүлжээнд шуугиан тарьсан. Энэ таны оролцож байгаа тав дахь олимп шүү дээ. Анхны медалиа хүртэхэд ямар мэдрэмж төрөв?

-Миний амжилтад анхаарал хандуулж байгаа явдалд баярлалаа. Тэмцээний дараа би Турк улс руугаа шууд буцсан. Ямар ч хэрэгсэлгүй гарч ирэх үед минь бүгд их гайхсан. Уг үйлдэл минь олны анхаарлыг ингэтлээ татна гэж ер зүүдлээгүй. Яагаад, ямар учраас хэрэгсэлгүйгээр оролцсоноо би тайлбарласан нь зүйтэй байх. Тусгай хамгаалалтын шил, чихэвч зүүхээр нэг л тухгүй байгаад байдаг юм. Энэхүү буудлага гэх спорт чинь өөрөө тухтай байж л анхаарлаа төвлөрүүлж чаддаг спорт. Тиймээс надад тоног төхөөрөмж эвгүй, тухгүй мэдрэмж төрүүлдэг болохоор нь би ашигладаггүй ээ.

-Та 2008 оноос эхлэн таван олимпын наадамд амжилттай оролцож ирсний эцэст тайзнаа  гарч, медаль хүртсэн. Таны энэхүү амжилт амьдралд тань ямар нэг өөрчлөлтийг авчирсан уу?

-Би өмнө нь  алдартай байгаагүй. Гэхдээ олимпын дараа буюу одоо гудамжаар энгийн үеийнх шигээ явж чадахгүй байгаа. Хүмүүс надад баяр хүргэж, надтай зургаа авахуулахыг хүсдэг болсон. Турк улсад төдийгүй дэлхий даяар алдартай болсон байна лээ. Хүмүүс над руу зурвас илгээхээс гадна олон нийтийн цахим сүлжээнд намайг меншион хийнэ . Энэхүү үйлдлүүд нь надад үнэхээр гоё мэдрэмж өгч байна.

-Та өөрийн хамтрагч Саввал Илайдатай мөр зэрэгцэн өрсөлдөж, хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Ялснаа мэдсэн тэр мөчид юу мэдэрч байснаа хуваалцаач?

-Үгээр илэрхийлшгүй гайхалтай мөч байсан. Миний олон жилийн хичээл зүтгэл одоо л үр шимээ өгч буй мэт санагдсан. Би 24 жилийн турш бэлтгэл сургуулилт хийж, таван олимпод оролцсоны үр дүнд анхны медальтайгаа ийнхүү золголоо шүү дээ. Энэ ялалт зөвхөн миний амжилт төдийгүй Туркийн буудлагын багийн хувьд маш том амжилт байлаа.

-Казахстаны буудлагын тамирчидтай өрсөлдөж байсан хүний хувьд, та өөрийн өнцгөөс тэдний ур чадварын талаарх бодлоо хуваалцаач?

-Би Казахстаны тамирчдыг сайн мэднэ. Тэдэнтэй өрсөлдөж байсан хүний хувьд хэлэхэд тэд их шаргуу, хичээнгүй. Мөн ирээдүйд тэд амжилт, ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна. Тууштай хичээсэн чармайлт бүр үр өгөөжөө нэг л өдөр өгдөг юм шүү. Би гэхэд 24 жил бэлтгэл сургуулилт хийж, 2008 оны олимпоос хойш тууштай оролцсоор сая л хүслээ биелүүллээ.

-Та анхны олимпын медалиа хүртлээ. Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Дараагийн олимпод оролцох бодолтой байгаа. Түрүүн би дасгалжуулагчдаа 2028 онд Лос Анжелесаас алтан медаль авна гэж хэлсэн. Тэр бид хоёр нөхөрлөөд 20 жил болж байгаа.  Үүнээс цааш бид алтан медалийг өөрийн болгох зорилготойгоор хичээх болно.

-Та хүмүүст юу хэлмээр байна?

-Намайг дэмжсээр ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Би ирээдүйд улам их хичээх болно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7445)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан