Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
"“Хүннүгийн язгууртны түүхэн дурсгалт газар”-т дурсгалын хөшөө босголоо

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Унгарын улсын элчин сайдын яам, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран түүх соёлын дурсгалт газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар гадаад дотоодын жуулчдын зорин очих газрыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Бэлхийн аманд байрлах “Хүннүгийн язгууртны булш” тохижилтын ажлыг хүлээн авахад бэлэн болоод байна. Өчигдөр буюу 2024 оны аравдугаар сарын 16 -ны өдөр тус түүхэн дурсгалт газарт Унгарын улсын элчин сайдын яамнаас “Атиллагийн багана” буюу хамтарсан экспедицийн малтлагыг мөнхжүүлсэн “Дурсгалын хөшөөг” сүндэрлүүллээ.Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний язгууртны булш, оршуулга бүхий энэ газарт 1961 онд Унгар -Монголын Археологийн хамтарсан экспедиц анхны малтлага, судалгааг хийж, Хүннүгийн үед холбогдох 10 гаруй булшийг илрүүлсэн бөгөөд уг судалгааны багт Будапешт хотын Зүүн Азийн Урлагийн музейн судлаач доктор Тибор Хорват, Монголын талаас хээрийн шинжилгээний ангийн ахлагч, доктор Н.Сэр-Оджав, археологич Ц.Доржсүрэн, Д.Дорж, Д.Наваан нар оролцож байжээ.Улаанбаатар хотоос 22 км зайд, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүннүгийн язгууртны булш нь НТӨ III- НТ I зууны үед холбогдох бөгөөд Бэлхийн ам, сэлбэ голын баруун биед баруун талаараа өндөр уулаар хүрээлэгдсэн, урд талаараа задгай, хойд талаараа шилмүүст ойтой уулийн онь дэвсэг газарт оршдог бүрэн судлагдаагүй дурсгал юм.Түүнчлэн Улаанбаатар хотод байрлаж буй Хүннүгийн үеэс олдсон анхны түүх соёлын дурсгал тул ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Дэлхийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д хандаад байгаа гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан