Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Англи хэлний “uTalk” цахим платформын төсөлтэй хамтран ажиллана

​​​​​​

Боловсролын сайд П.Наранбаяр англи хэлний “uTalk” цахим платформын төслийн багийг хүлээн авч уулзлаа.Төслийн зүгээс “uTalk” гар утасны аппликейшнээр дамжуулан төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, мэргэжлийн хэрэглээнд зориулсан практик англи хэлийг хөгжүүлэх цахим сургалтын хөтөлбөр, сургалтад хамрагдахын өмнө болон дараах түвшин тогтоох шалгалт, онлайн семинар сургалтуудыг санал болгож байгаа юм. Сургалтыг Английн Лондон хотод төвтэй “Professional Language Solutions” компанитай хамтран явуулах бөгөөд сонирхолтой, бүтээлч байлгахын тулд аппликейшнд асуулт хариулт, тоглоом, сэдэвт суурилсан ярианы хичээлүүдийг оруулжээ.Төрийн албан хаагчид суралцагч төвтэй цахим сургалтаар англи хэлний мэдлэгээ ахиулж, чадавхжин, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд ач холбогдолтой учраас төсөлтэй хамтран ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан