96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Улаан хивсний хамгийн алдартай даашинзыг Лэйди Гага эргүүлэн авчирлаа

Дуучин Лэйди Гага өнгөрсөн долоо хоногт Миланд нэгэн улаан хивсний ёслолд оролцохдоо алдарт Версачегийн даашинзаар гоёсон нь тэртээ 18 жилийн өмнөх Элизабет Харлиг санагдуулахаар сайхан зохиогүй ч энэ түүхтэй даашинзыг загварын ертөнцөд эргэн авчирлаа.
1994 он. Жүжигчин Хью Грантын найз бүсгүй гэдгээс өөр тодотголгүй Элизабет Харли хэмээх энгийн нэг бүсгүй тэр жил нээлтээ хийсэн “Дөрвөн хурим ба нэг оршуулга” хэмээх киноны нээлтэд найз залуутайгаа хамт ирэхдээ энэ даашинзын ачаар дэлхий дахинаа танигдсан юм. Шинэ даашинз худалдан авах боломжгүй залуу бүсгүй “Versace”-гийн загварын ордны ажилтнуудаас үдшийн гоёлд өмсөх даашинз гуйхад тэд хэн ч аваагүй үлдсэн ганц даашинзаа түүнд өгсөн нь энэхүү сүлбээр зүүгээр чимсэн даашинз байв.
Биеийн ихэнх хэсгийг ил харагдуулахаар зохиомжилсон, эмэгтэй хүнийг маш дур булаам харагдуулах энэ даашинз Элизабет Харлид захиалсан юм шиг л таарч, тэрээр кино нээлтэд оролцохоор ирэхдээ бүхний харааг булаахаар үзэсгэлэнтэй харагдаж байсныг гэрэл зурагчид шагшин ярилцдаг. Тэрхүү улаан хивсний ёслолд Хью Гранттай хамт алхаж байхдаа Элизабет Харли олон арван хэвлэлийн дуранд өртөж, маргааш өглөө нь гэхэд од болсон юм. Түүний зургууд хэвлэгдсэн даруйд Версачегийн энэ даашинзыг авах гэсэн бүсгүйчүүд тус загварын ордон руу чөлөө завгүй утас цохиж, харин Элизабет Харли ирээдүйд найз залуугаасаа дутахгүй алдар нэртэй болох томоохон саналууд хүлээн авч эхэлсэн гэдэг. Тэрээр тунд удалгүй “Estee Lauder” брэндийн нүүр царайгаар тодорч, Остин Пауэрийн кинонд тоглох урилга хүлээн авч, өөрийн гэсэн усны хувцасны цувралыг ч гаргасан юм. Харин түүний өмсч амилуулсан энэхүү даашинз бүх цаг үеийн улаан хивсний хамгийн алдартай даашинзаар тодорч, үзэсгэлэнд тавигдсан билээ.
Тус даашинзыг Лэйди Гага “Versace”-гийн загвар зохион бүтээгч Донателла Версачегийн зөвшөөрлөөр түр зээлж, улаан хивсний ёслолд өмссөн байна.

yuruusuu zohogui bnaa

0 Сэтгэгдэл
2012.10.08