Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Голомт банк Хэнтий аймагт салбараа нээлээ

Голомт банк энэ жил Улаанбаатар болон орон нутагт салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй хүргэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд хэдхэн сарын өмнө Улаанбаатар хотод 3 салбар, 1 лизингийн төвийн үйл ажиллааг амжилттай эхлүүлсэн бол өнөөдөр Хэнтий аймгийн иргэд, харилцагчдад Голомт банкны харилцагч төвтэй үйлчилгээг ойроос авах боломжийг олгон Чингис хотод шинэ салбараа нээлээ.Тус салбар нь Хэнтий аймаг дахь Голомт банкны анхны салбар юм. Шинэ салбараа хүлээн авч, үйл ажиллагаагаа амжилттай тэлж буй Голомт банкны хамт олонд баяр хүргэе. Нээлтийн арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Голомт банкны шинэ салбар нь Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд иргэд,харилцагчдад үйлчлэх тул Хэнтий аймгийн харилцагч та салбараар үйлчлүүлэн банкны бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд, түргэн шуурхай аваарай.Хаяг: Хэнтий аймаг, Хэрлэн сум, Тэмүүжин 1-р гудамж, Өгөөж өргөө хотхон 30-Л, 2-р давхарт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан