Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох тэмцээн Монголд зохион байгуулагдана

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ноос ирэх жил зохион байгуулагдах томоохон тэмцээний хуваарийг зарлалаа.

Өмнө нь насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг Хорватын Загреб хотод ирэх оны есдүгээр сарын 13-наас 21-ныг дуустал болохыг мэдэгдсэн билээ.

Бүх насны ДАШТ-ий хуваарь:

  • U17 хүртэлх насны ДАШТ - Грекийн Афинд (Долдугаар сарын 28- Наймдугаар сарын 3)
  • U20 хүртэлх насны ДАШТ - Болгарын Софид (Наймдугаар сарын 18-24)
  • U23 хүртэлх насны ДАШТ - Сербийн Нови Садад (Аравдугаар сарын 20-26)
  • Ахмадын ДАШТ - Унгарын Будапешт (Аравдугаар сарын 7-12) 

Түүнчлэн чансааны оноо олгох дөрвөн тэмцээнийг зарлав. ДБНХ-ноос хуваарийг хялбарчлах үүднээс 2027 он хүртэл чансааны тэмцээний зохион байгуулагчдыг өөрчлөхгүй байх шийдвэр гаргажээ. 

2025 оны чансаа олгох тэмцээний хуваарь:

  • 1st Ranking Series - Хорватын Загреб (Хоёрдугаар сарын 5-9)
  • 2nd Ranking Series - Албанийн Тирина (Хоёрдугаар сарын 26-Гуравдугаар сарын 2)
  • 3rd Ranking Series - Монголын Улаанбаатар (Тавдугаар 29-Зургаадугаар сарын 1)
  • 4th Ranking Series - Унгарын Будапешт (Долдугаар сарын 17-20)

Харин 2028 оны олимпын жилд чансааны оноо олгох тэмцээнийг Хорватын Загреб, Унгарын Будапешт зохион байгуулах аж. 

Түүнчлэн ирэх жилийн Азийн АШТ Йорданы Амман хотод болно. Тус тэмцээнийг гуравдугаар сарын 25-наас 30-ныг дуустал үргэлжлэх юм.

эх сурвалж: ikon.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан