Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Төрийн албан хаагчдыг чадавхжуулах төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байна

 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА) хамтран “Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь (2023-2025)” төслийг хэрэгжүүлж байна.Төслийн хүрээнд Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, Удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх, Төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр Монгол Улсын төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн сургалтад ашиглах гарын авлага, сургалтын материалыг боловсруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа юм.ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг өнөөдөр төслийг хэрэгжүүлэгч БНСУ-ын тал болох KDS-ийн төлөөллийг хүлээн авч уулзан, төслийн гүйцэтгэлийн явцтай танилцаж, цаашид төлөвлөгдсөн арга хэмжээ, ажлын талаар санал солилцлоо.Төслийн явцыг тайлагнах 7-р уулзалтад Засгийн газрын хүний нөөцийн газрын дарга П.Сарангэрэл, Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ болон бусад албаны хүмүүс оролцов гэж Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан