96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Шакира бие давхар зургаа анх удаа нийтэд дэлгэлээ
Бие давхар болсон гэдгээ саяхан зарласан дуучин Шакира зургаан сартай жирэмсэн зургаа анх удаа олон нийтэд дэлгэн харуулжээ. 35 настайдаа анхны хүүхдээ тээж буй Колумбын дуучин бүсгүй өнгөрсөн бямба гаригт өөрийн “Facebook” хуудсандаа энэхүү зургийг нийтэлжээ. Түүний бие давхар зурагт 700 гаруй мянган хүн Like дарж, 50 мянган хүн коммент үлдээжээ.
Шакира анхны хүүхдээ тээж буйгаа өнгөрсөн сард зарлаж, уран бүтээлийн ажлаа түр хойш тавих болсноо мэдэгдсэн юм. Тэрээр Испанийн Барселона багийн хөлбөмбөгч Жерар Пикетэй болзож эхэлснээс хойш хоёр жилийн дараа ийнхүү анхны үрийн зулай үнэрлэхээр хүлээж байна. Тэд 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний өмнө Шакирагийн “Waka Waka” дууны клипний үеэр танилцсан гэдэг. Алдарт хос саяхан Барселона хотод томоохон байшин худалдан авч, хамт амьдарч байгаа юм.
Шакира Жерар Пикетэй танилцахаас өмнө Аргентиний хууль Антонио де ла Руатай 11 жил хамт амьдарсны эцэст салсан юм. Түүний экс найз залуу ч бас удахгүй аав болох гэж байгаа гэнэ. Тэрээр Колумбын мисс Даниела Рамостой сүй тавьжээ.



Бие давхар болсон гэдгээ саяхан зарласан дуучин Шакира зургаан сартай жирэмсэн зургаа анх удаа олон нийтэд дэлгэн харуулжээ. 35 настайдаа анхны хүүхдээ тээж буй Колумбын дуучин бүсгүй өнгөрсөн бямба гаригт өөрийн “Facebook” хуудсандаа энэхүү зургийг нийтэлжээ. Түүний бие давхар зурагт 700 гаруй мянган хүн Like дарж, 50 мянган хүн коммент үлдээжээ. Шакира анхны хүүхдээ тээж буйгаа өнгөрсөн сард зарлаж, уран бүтээлийн ажлаа түр хойш тавих болсноо мэдэгдсэн юм. Тэрээр Испанийн Барселона багийн хөлбөмбөгч Жерар Пикетэй болзож эхэлснээс хойш хоёр жилийн дараа ийнхүү анхны үрийн зулай үнэрлэхээр хүлээж байна. Тэд 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний өмнө Шакирагийн “Waka Waka” дууны клипний үеэр танилцсан гэдэг. Алдарт хос саяхан Барселона хотод томоохон байшин худалдан авч, хамт амьдарч байгаа юм.
Шакира Жерар Пикетэй танилцахаас өмнө Аргентиний хууль Антонио де ла Руатай 11 жил хамт амьдарсны эцэст салсан юм. Түүний экс найз залуу ч бас удахгүй аав болох гэж байгаа гэнэ. Тэрээр Колумбын мисс Даниела Рамостой сүй тавьжээ.



Шакира хүүхдийнхээ аавд ийм машинаар бэлэг барьжээ.
0 Сэтгэгдэл
























