Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ГССҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ 111 ДҮГЭЭР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Гэмтэл согог судлалын үндэсний төв, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас хамтран орон нутагт осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тээвэрлэн хүргэх, эмч сувилагчийг ажлын байран дээр сургаж чадавхжуулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон эмч, мэргэжилтнүүд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.Энэ үеэр хоёр талын удирдлагууд орон нутгаас өвчтөн тээвэрлэх явц, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын гадна талбайн хүртээмж, нисдэг тэрэгний зогсоолын хувьд тулгамдаж байгаа асуудлыг бодит нөхцөл байдалд тулгуурлан ярилцаж, шийдвэрлэх боломжтой арга замуудын талаар санал солилцлоо.Тухайлбал, гамшиг ослын үед ГССҮТ рүү орон нутгаас хүнд өвчтөн тээвэрлэж ирэх, буух болон хөөрөхөд чиглэсэн нислэгийн зогсоолын стандарт талбай болон эмнэлгийн дэргэд баригдаж байгаа барилгын асуудлууд нь агаарын урсгалыг бүрэн хааж, нисдэг тэрэг буух боломжгүй болох эрсдэлтэй байгаа тул холбогдох газруудтай хамтран шийдвэрлэх арга замуудын талаар зөвлөлдлөө.ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны явцад өвчтөн тээвэрлэх үзүүлэх сургалтыг сонирхож, нисгэгч сургах симулятор буюу дадлага сургалтад хамрагдан, осол гэмтлийн үед иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйл ажиллагааны нэгдмэл чанаруудын талаар мэдлэг туршлагаа нэмэгдүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан