Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна
"УВДИСТ ӨРГӨӨ" хамтарсан үзэсгэлэн

Тэртээх 113 жилийн өмнө нэгэн худалдааны төлөөлөгч ажлын аяллаар алс холын Норвегиос Өргөө (өнөөгийн Улаанбаатар) хотноо иржээ. Харин тэр энэ аялал нь түүний цаашдын амьдралыг өөрчлөн, түүхэнд тэмдэглэгдэх аялагч, судлаач, гэрэл зурагчин болгоно хэмээн төсөөлөөгүй биз ээ. Түүний нэрийг Оскар Мамен (1885-1955) гэдэг. Оскар Мамен 100 гаруй жилийн өмнөөс Монголын түүхийг өгүүлэх 8000 гэрэл зураг, 500 гаруй эд зүйлсийг насан туршдаа хайрлан хадгалж, үр, ач, зээдээ үлгэр, домог мэт ярьсаар ирсэн нь Өргөө хотын увдист оршин буй.Түүний үлдээсэн эдгээр түүхэн зураг, баримт, тэмдэглэлүүд нь тухайн цаг үеийн үйл явдал, итгэл үнэмшил, омогшил гэх мэт чухал зүйлсийг агуулдаг ба 2017 онд олон нийтэд ил болж, судалгааны эргэлтэд орж эхэлсэн юм. Энэхүү үнэ цэнэтэй боломжоос үүдэн бид Ослогийн их сургуулийн судлаач Мариа Картвейттай 2023 онд холбогдон, үзэсгэлэн гаргах санал тавьснаар өнөөдөр ийн хамтарсан үзэсгэлэнгээ толилуулахад бэлэн болоод байна. Үзэсгэлэнгийн хүрээнд Монголын тухай түүхийг сонсож өссөн Оскар Мамены ач нар Монголд анх удаа зочлон ирж байгаа нь онцлууштай үйл явдал болж байна.Уран бүтээлч Нацагдоржийн Отгонбат нь олон төрлийн медиа ашиглан, уран бүтээлээ туурвиж ирсэн ба “Хэлхээ”, “Тунамал” зэрэг бие даасан үзэсгэлэнгүүддээ түүхэн гэрэл зургаас иш татсан бүтээлүүдээ толилуулж байсан. Харин энэ удаа албан ёсоор Оскар Мамены фото зургуудтай хоршсон шинэ бүтээлээ туурвиж байна. Үзэсгэлэнд түүхэн зургуудын тухай бидний хэвшмэл ойлголтыг өөрчлөх холимог техникийн зураг, өрөг, гэрэл зургуудыг дэлгэн толилуулах болно.Энэхүү үзэсгэлэнгээр Өргөө хотын амьдрал хийгээд Оскар Мамены аялал хэрхэн зүрх сэтгэлийг нь булаасан хүмүүстэй учруулсан тухай, нөхөрлөлийн тухай, сэргэн мандалтын тухай, мөрөөдлийн тухай, ерөөлийн тухай онцлон харуулахыг зорьсон болно.Үзэгч таныг “Увдист өргөө”-нд саатахыг урьж байна.Холимог техникийн өрөг бүтээлийн сонирхолтой үзэсгэлэн 2024 оны 9 дүгээр сарын 17-24-ний өдрүүдэд дэлгэгдэнэ.Хэлэлцүүлэг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны 17:00 цагт болно. Хэлэлцүүлгийн хөтөлбөр

17:00 ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан “Оскар Мамены цуглуулга нь ХХ зууны Монголын түүхийн чухал сурвалж болох нь”-17:20 Ослогийн Их Сургууль: Мариа Картвейт -17:40 Уран бүтээл Н.Отгонбат, куратор А.Болормаа (МУИС-ийн докторант)Үзэсгэлэнгийн нээлт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны 18:00 цагт болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан