Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Төсвийн тэнцэл I-VIII сард ₮1.6 их наядын ашигтай ч өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар буурчээ

Зарлага, цэвэр зээлийн хэмжээ эхний 8 сард 17.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35.4 хувиар өсөвУлсын нэгдсэн төсвийн нийт орлого оны эхний 8 сард урьдчилсан гүйцэтгэлээр 19.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.5 хувиар буурсан байна.Тайлант хугацаанд төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 18.9 их наяд төгрөгт хүрсэн бол зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 17.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35.4 хувиар өсжээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөг буюу 95.8 хувиар, хөрөнгийн зардал 969.3 тэрбум төгрөг буюу 40.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.Татварын нийт орлого оны эхний 8 сард 17.7 их наяд төгрөг болсон. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.9 хувиар өссөн байна. Өсөлтөд орлогын албан татварын орлого 57.3 хувь, НӨАТ 28.1 хувь, нийгмийн даатгалын орлого 19.8 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 22.4 хувь, онцгой албан татвар 37.2 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.Хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан мега төслүүдийг эхлүүлэхийн тулд энэ оны төсөвт тодотгол хийж, төсвийг 3 их наяд гаруй төгрөгөөр тэлсэн. Төсөв тэлсний нөлөөгөөр ирэх онд дотоод эрэлт нэмэгдэж, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжлэхээр байгааг Монголбанкны Ерөнхийлөгч онцолж байсан.Мөн "УИХ-ын сонгууль угтан зарласан нийгмийн халамжийн томоохон зарцуулалт, цалин тэтгэврийн нэмэгдэл нь төсвийн зардлыг өсгөх бөгөөд улмаар төсвийн тэнцэл 2024 онд алдагдалтай гарч, 2025 онд алдагдал нь улам тэлнэ" гэж “Moody’s” агентлаг онцолсон юм.

Эх сурвалж: Bloomberg

1 Сэтгэгдэл
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хамгийн их уншсан