Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Их өгөгдөлд тулгуурлан ажиллах хүчний судалгааг бодитой болгоно

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнтэй уулзлаа.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн ослыг бууруулах боломжийн талаар ярилцав.Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ажиллах хүчний судалгааг ИХ ӨГӨГДӨЛ-д тулгуурсан гаргаж, салбарын статистик мэдээллээ бодитой болгоно гэдгийг сайд онцоллоо.Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим нь хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилттой үйл ажиллагаа явуулдаг.Тэдний зүгээс ростерийн буюу 14*14 ээлжийн ажилтай холбоотой өөрчлөлт хийх шаардлагатай байгааг онцлов.Мөн нийгмийн түншлэлийн гурван талт хороонд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллийг оруулахаар ярилцлаа.Ирэх жилүүдэд хувийн хэвшлийн бизнесийн төслүүдэд шаардлагатай ажиллах хүчний хамтарсан судалгаа гаргана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан