БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монголын шатарчид дэлхийн шатрын 45 дугаар олимпиадад өрсөлдөж байна
Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна.45 дахь удаагийн тэмцээнд 194 орны баг өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байгаа юм.Манай улсын шатарчид 2022 онд болсон 44 дүгээр олимпиадад 162 орноос багаараа 15 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт болсон.Харин Монголын тамирчдаас тус тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт гэвэл, 1960 онд Л.Мягмарсүрэн IV ширээнд алт, 1964 онд Т.Үйтүмэн II ширээнд алт, 2022 онд Б.Мөнгөнзул IV ширээнд алтан медаль хүртэж байв. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй шатарчид 1956 онд анхлан оролцож байсан бол эмэгтэй шатарчид 1963 онд анхлан оролцсон түүхтэй гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























