БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Карьер сонголтын төслийг энэ хичээлийн жилд багтаан 9-р ангиудад хэрэгжүүлнэ
Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж харьяа байгууллага, газар, хэлтсүүд хэрэгжиж буй ажлуудын үйл явц, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.2024 оны 7-р сарын 22-ноос хойш зургаан удаагийн шуурхай хуралдаанаар Боловсролын сайдаас харьяа нэгжүүдэд нийт 53 үүрэг даалгавар өгсөн байна. Үүнээс 38 нь бүрэн хэрэгжсэн, 15 нь хэрэгжих шатанд буюу 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тухайлбал, Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төсөлд Төрийн албаны зөвлөлөөс санал ирүүлмэгц эцэслэн батална. Мөн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхээр журмын төслийг бэлтгэж байна.

Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр дараах ажлуудыг холбогдох албаныханд даалгав. Үүнд:

Өөрийн хүсэлтээр шилжин ажиллах багш нар болон 10-аас дээш жил нэг сургуульд ажилласан захирлуудын судалгааг гаргах;
- Карьер сонголтын төслийг энэ хичээлийн жилд багтаан ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиудад хэрэгжүүлэх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
- Нийгмийн бүх төлөөллийг оролцуулах байдлаар Боловсролын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн байгуулах судалгааг эхлүүлэх;
- Санхүүгийн сахилга алдаж, багшийг хууль бусаар ажлаас халах зөрчил гаргасан ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах.
0 Сэтгэгдэл
























