Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
 ТЭРГҮҮН ШАДАР САЙД Л.ГАНТӨМӨР БНХАУ-ЫН ДЭД ДАРГА ХАНЬ ЖӨНТЭЙ УУЛЗАН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

 

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөнийг хүлээн авч уулзан, хүндэтгэн зоог барилаа.


Энэ үеэр  “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдсаны 30 жилийн ой болж буйг онцолж, эдийн засгийн хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн парк, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч болон хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх талаар мэдээлэл солилцож ярилцлаа.Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын даргын хувьд БНХАУ-ын Худалдааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан