Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
Төслийн гүйцэтгэгч компаниудад албан бичиг хүргүүлэв

Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй 11 сургуулийн барилга, 1 дотуур байр тендерийн хугацаагаараа 2025  онд ашиглалтад орох товтой. Яамны зүгээс төслийн гүйцэтгэгч компаниудад барилгаа 2024 оны есдүгээр сарын 01-ээс өмнө болон энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулах тухай албан бичгийг хүргүүлэв.

Тус барилгууд ашиглалтад орсноор сургуулиудын хүчин чадал 6920 суудлаар нэмэгдэж, энэ тооны сурагчид гурван ээлжээр хичээллэх эрсдэлгүй болох юм.

Боловсролын сайд П.Наранбаяр дээрх асуудлаар өнөөдөр гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав. Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө барилгаа ашиглалтад оруулахаар идэвх санаачилгатай ажиллаж буйд нь тэрбээр талархал илэрхийлсэн юм.

Заасан хугацаанд барилгаа бүрэн ашиглалтад оруулсан тохиолдолд ирэх оны санхүүжилтийг энэ онд багтаан бүрэн олгох зохицуулалт хийхээр ажиллаж буйгаа хэлж, цаашид хувийн хэвшил ажлаа чанартай, шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөлд төр баталгаа өгч, хариуцлагатайгаар түншлэх ёстойг онцоллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан