Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай “Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
Улаанбурхан өвчний тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК хуралдаж, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий нийтэд 2024 оны эхний 7 сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казакстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

улаанбурхан өвчний нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон цаашид хилийн нэвтрэх цэгт гадаад улсаас ирж буй зорчигчийн эрүүл мэндийн тандалтыг идэвхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа болон бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах шаардлагатай талаар хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагааг идэвхижүүлж, тандалт, хариу арга хэмжээг удирдлага зохицуулалтаар хангах, тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, Улаанбурхан өвчний дэгдэлт үүссэн тохиолдолд татан оролцуулах хүч хэрэгсэл, нөөцийг бүрдүүлэх, Тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.

Мөн гадаад улсаас ирж буй зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, нэвтэрч буй зорчигчийн очих газрын хаяг, утасны дугаар гэх мэт эргэн холбоо тогтооход шаардлагатай мэдээлэл цуглуулах нөхцөлийг хангаж, эрүүл мэндийн байгууллагатай мэдээлэл солилцож ажиллах, Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудад улаанбурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх, Орон нутгийн хэмжээнд эрсдэлийн үнэлэгээ хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд тус тус үүрэг болгосон юм.

Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, туйлын халдвартай, цочмог халдварт өвчин бөгөөд Агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлана. Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь улаан бурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Эрүүл Мэндийн Яам

Сайнбуянгийн Амарсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан