Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУД ЭХ ХЭЛ, ТҮҮХ, ӨВ СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВ

Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн боловсролын үйл ажиллагаа, хувь хүний тасралтгүй хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах асуудал төрийн нэн тэргүүний бодлого чиглэл байдаг. Одоогийн байдлаар “Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл” НТҮББ - ын Боловсролын хорооноос гаргасан тоон мэдээгээр гадаадын 16 оронд үйл ажиллагаа явуулж буй 39 сургалтын төв 1073 хүүхдэд монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлыг зааж өвлүүлэх сургалт зохион байгуулж байна.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл 10 жилийнхээ ойн хүрээнд эх хэл, түүх, өв соёлын боловсролын асуудлаар зөвлөлдлөө.

Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)-ий зорилт 1.2-ын 1.2.1.5-д “Гадаад улсад насан туршийн боловсролын төв байгуулах, монгол хэл, түүх, соёлын боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” гэж тусгасан.

Боловсролын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтад “Гадаад улсад монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, боловсрол нөхөн эзэмших сургалт зохион байгуулах, монгол хүний хөгжлийг дэмжих зорилгоор насан туршийн суралцахуйн төвийг байгуулж болно.”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтад “энэ хуулийн 14.6-д заасан төвд дэмжлэг үзүүлэх журмыг батлах” гэж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Боловсролын ерөнхий газарт хуулиар тусгайлан эрх олгосон.

Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтад “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж болох бөгөөд дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага, хэмжээг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.” гэж заасан байна.

Энэ хүрээнд Засгийн газрын 222 дугаар тогтоолоор “Гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан.

Уг журмаар гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа насан туршийн суралцахуйн төвд дэмжлэг үзүүлэх дэмжлэгийн нөхцөл, шаардлага, хэмжээг тодорхойлсон. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан