Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Үндэсний өв соёл, хосгүй уламжлалаа түгээн дэлгэрүүлж буй Даншиг наадам

 

Монголчуудын өв соёлын "Даншиг наадам - Хүрээ цам 2024" наадам Хүй долоон худагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг урлаг, соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулав.

Наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан зохион байгуулж буйгаараа онцлогтой. Мөн наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн зохиожээ. Түүнчлэн "Улаанбаатар 385" түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Жороо морь, Соёолон, Их насны морьдын уралдаан, Морьт харвааны тэмцээн, "Уухай" шагайн харвааны тойром, Үндэсний сур харвааны тэмцээн, Сээр шаглах тэмцээн, Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, Дүүргүүдийн Ардын авьяастнуудын тоглолт, Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан