Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
“Монголын эдийн засгийн чуулган-2024” долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Go Mongolia” уриан дор болно

“Монголын эдийн засгийн чуулган-2024” эхэллээ.

Хоёр өдөр зохион байгуулах чуулганд нийт 2000 зочин оролцох талаар мэдээллээ. Тодруулбал:

• Төр, засгийн 300 төлөөлөл,

• Олон улсын 500 зочин,
• Олон улсын байгууллага, ЭСЯ-ны 100 төлөөлөл,

• Хувийн хэвшил 500,

• Эрдэмтэн судлаач 100,

• Оюутан залуус 500 оролцох аж.

Чуулганы зохион байгуулалтын талаар Монголын Эдийн Засгийн чуулганы ажлын хэсэг төрийн яам, агентлаг, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, санал солилцсон.

Уулзалтад ЭЗХЯ, Монголын Бизнесийн Зөвлөл, Европ-Монголын хамтарсан худалдааны танхим, Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТOС), Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын Финтекийн холбоо, Монголын ББСБ-уудын холбоо, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам), Монголын даатгалын холбоо тэргүүтэй байгууллагын төлөөлөл оролцлоо.

Чуулган Төрийн ордны Их танхим, “Чингис хаан” Үндэсний музейд тус бүр болно. Эхний өдрийн хуралдаан “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-оор эхэлж:

• Хөдөөгийн хөгжил ба хоршоо, эрчимжсэн мал аж ахуй,

• Бүсчилсэн татвар болон хөрөнгө оруулалтын бодлого,

• Тээврийн дэд бүтэц ба бүс нутгийн хөгжил зэрэг сэдвээр салбар салбараар хуралдах юм.

2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл оролцож ирсэн.

“Монголын эдийн засгийн чуулган” 2024 оны долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. 

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан