Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Допингийн төрлийн бодис, бэлдмэл, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран допингийн эсрэг сургалтыг өнөөдөр зохион байгуулав.

Тус сургалт нь Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийн гал, дэвжээний удирдлага, ахлагч, багш-дасгалжуулагч нарын допингийн төрлийн бодис, бэлдмэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тэднээр дамжуулан тамирчдыг энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар сургалтыг нээж хэлсэн үгэндээ Монголын үндэсний дархлаа, өв соёлын тод илэрхийлэл болсон үндэсний бөхийн спортыг дэлхийд хориглогддог допингийн төрлийн бодис, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь чухал болохыг онцлов.

Сургалтаар Дэлхийн допингийн эсрэг код буюу баталсан эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтын тухай, Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас баталсан хориглосон бодисын жагсаалт, Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд үүсэх үр дагавар, түүнээс урьдчилан сэргийлэх, Үндэсний их баяр наадам зохион байгуулах үйл ажиллагаанд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын оролцоо, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай ойлголт, хор уршиг, хуулийн хариуцлага, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өглөө гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан