Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
1-р тойрогт нэр дэвшсэн Ардчиллын 9 МАН-ын нэр дэвшигчдийг мэтгэлцээнд дуудав

УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид Өвөрхангай аймагт ажиллаж буй бөгөөд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ынхаан, та нар ичээч ээ. Бид яаж иргэдээ ажилтай орлоготой болгож, аж амьдралыг нь дээшлүүлэх вэ гэдэг бодлогын өрсөлдөөнд орж байгаа болохоос луйвар хийж, өрсөлдөгчдөө гутаан доромжилж, гүтэх уралдаанд ороогүй шүү. Та бүхний үйлдэл хэрээс хэтрээд, МАН-ын албан ёсны ухуулагч Ардчилсан намын анхан шатны байгууллагын даргыг аллаа. Үүнийг бид улс төрийн аллага гэж үзэж байгаа. МАН монголчуудаас уучлал гуйх ёстой. Та нар улс төрийн хийрхлээсээ болж эрх чөлөөнд хайртай, ардчилалд хайртай, авлига хулгайг халж, Монгол орныг өөрөөр хөгжүүлье гэсэн хүн бүрийг 30 жил дарамталлаа. Энэ тэнэглэлээ зогсоох цаг чинь болсон. МАН-ын дампууруулсан 8 жилийг яаж зогсоох вэ, иргэдээ яаж ажилтай орлоготой болгох вэ гэдэг бодлого төлөвлөгөөгөө бид ярьж яваа. Та нар ч бас бодлогоо ярь.

МАН-аас нэр дэвшиж буй 9 хүнийг бодлогын мэтгэлцээнд, бодлогын уралдаанд урьж байна. Маргааш буюу зургадугаар сарын 22-ны Хархорины төв талбайд 19:00 цагт хүрэлцэн ирэхийг урья. Ардчилсан намын болон бусад намын нэр дэвшигчид мэтгэлцээнд очно. Харин та бүтэн зугтаж алга болов. Тэгвэл та нарт ямар ч бодлого төлөвлөгөө алга, 8 жилийн дампуурлаа таслан зогсоох хүсэл ч алга гэж ард түмэнд тайлбарлаж зарлахаас аргагүй байдалд орно” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан