Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Дауны синдромыг таниулах аян зохион байгуулж байна

Дауны синдромыг таниулах аян зохион байгуулж байна

Төв аймгийн Заамар сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Даваажаргал, Их Засаг лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Гантулга нар "Дауны синдром"-ын талаарх "Ойлгоё, найзалъя, хүндэлье" аяныг улс орон даяар зохион байгуулж байна.


Аяны нээлтийн үйл ажиллагаа тавдугаар сарын 08-ны өдөр "Innovation Hub" төвд зохион байгуулагдаж, Улаанбаатар хотын манлайлагч 100 гаруй оролцогчид нэгэн өдрийн турш чуулж дауны синдромтой хүүхдүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөх боломж бололцоог бий болгоход санал зөвлөгөө, шийдэл гарц гаргалгааны талаар хамтдаа ярилцан, дауны синдром болон хүний эрхийн талаар танин мэдсэн байна.

Тус аяныг зохион байгуулах болсон шалтгааны талаар сурагч М.Даваажаргалаас тодруулахад,“Бид хоёр сарын өмнө хоорондоо, дараа жил 12 дугаар ангид ороод завгүй болох байх. Тиймээс завтай байгаа дээрээ нийгэмдээ эергээр нөлөөлөхүйц үйл ажиллагаа зохион байгуулъя хэмээн ярилцсан. Ингээд яг ямар үйл ажиллагаа зохион байгуулах тухайгаа ярилцаж байтал "Төв аймгийн залуус ТББ"-ын гүйцэтгэх захирал Д. Нарандулам эгч маань "Та хоёр дауны синдромын талаар нэг судлаад үзээч" гэж санал болгосон юм. Ингээд тухайн сэдвийг судлах явцад цахим сүлжээнд тавигдсан дауны синдромтой хүүхдийн зурган дээр бичигдсэн олон сөрөг сэтгэгдлийг хараад уурлах, уйлах хоёр зэрэгцэж бид яагаад эдгээр хүүхдүүдийг өөртэйгөө адилхан хүн гэж хүлээж авахгүй, харь гаригаас ирсэн амьтан шиг л бодож, ялгаварлаад байдаг юм бол гэсэн бодлоос дауны синдром гэдэг зүйл нь өвчин биш юм шүү. Тэд бидэнтэй л адилхан хөгжиж чадна, бид бүгд яг л адилхан хүмүүс гэдгийг нийгэмд ойлгуулж, буруу ойлголтыг залруулан, дауны синдромтой хүүхдүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөх боломж бололцоог бий болгох зорилгоор "Ойлгоё, найзалъя, хүндэлье" гэх утга агуулгыг шингээж, аяныхаа нэрээр сонгож, энэ том үйл ажиллагааг зохион байгуулахаар сэтгэл шулуудсан” гэв.

Тэдний зохион байгуулж буй аяны гол зорилго нь “Дауны синдром"-ын талаарх мэдээллийг нийгэмд тэгш хүргэж, буруу ойлголтыг залруулах, дауны синдромтой хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг бий болгож, тэднийг нийгэмд хүлээн зөвшөөрөх боломж бололцоог бий болгох юм.

Мөн аяны хүрээнд дауны синдром, хүний эрхийн тухай ойлголтыг тэгш хүргэж, буруу ойлголтыг залруулах замаар залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, хувь хүний хөгжил ур чадварыг нь дэмжих үүднээс Монгол Улсын 21 аймагт аж төрж буй иргэдэд зориулан цахим хэлбэрээр цуврал сургалтыг зохион байгуулж буй юм. Сургалтын бүртгэлийг нээлттэйгээр зарлан, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл болсон оролцогчдыг урилгаар оролцуулж байгаа бөгөөд урилгаар оролцогчид аймаг, сум орон нутагтаа сургалтаас сурсан мэдсэн зүйлээ түгээж, нөлөөллийн ажил зохион байгуулна. Нэгдүгээр ээлжийн цахим сургалт Монгол орны өнцөг булан бүрээс бүртгүүлсэн 170 гаруй оролцогчтойгоор зохион байгуулагдсан бол хоёрдугаар ээлжийн сургалтыг тавдугаар сарын 29-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж, бүртгэлийг нээлттэйгээр зарлажээ.

Тус аян зургадугаар сарын 08-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Дэлхий даяар нийт зургаан сая гаруй дауны синдромтой хүн бий. Харин Монгол Улсад энэ чиглэлээр хийгдсэн тодорхой судалгаа байдаггүй. Монголын Дауны холбоонд бүртгэлтэй 600 гаруй гишүүн байдаг бөгөөд, жил ирэх бүр гишүүдийн тоо нэмэгдсээр байна. Монгол Улсад 700 төрөлт тутамд нэг даунтай хүүхэд төрдөг гэсэн тооцоо бий. Сүүлийн 5-10 жилийн статистик мэдээллээр Монгол Улсад жилдээ 70-80 мянган хүүхэд төрдөг гэж үзвэл жил бүр хамгийн багадаа 400-500 даунтай хүүхэд төрдөг байх магадлалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан