Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Сүхбаатарын талбайд толилуулах "Учиртай гурван толгой" дуурийн гол дүрүүд тодорлоо

Сүхбаатарын талбайд толилуулах "Учиртай гурван толгой" дуурийн гол дүрүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг нийтийн хүртээл болгоно.Гол дүрийн сонгон шалгаруулалт амжилттай явагдаж өндөрлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачлагаар "Учиртай гурван толгой" дуурийг төв талбайд толилуулахаар болсон бөгөөд дүрийн шалгаруулалтыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театр явуулсан юм.

Гол дүрийн сонгон шалгаруулалтын шүүгчээр ардын жүжигчин А.Дашпэлжээ, удирдаач ардын жүжигчин Ч.Чинбат, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга, УДБЭТ-ын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир, хяналтын шүүгчээр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, УДБЭТ-ын захирал Б.Сарантуяа нар ажиллалаа.

Сүхбаатарын талбайд толилуулах "Учиртай гурван толгой" дуурийн гол дүрүүд тодорлоо

Шүүгчдийн нэгдсэн дүнгээр тус дуурийн гол дүрд дуулах уран бүтээлчдийн нэрс тодорлоо.

ЮНДЭН-д гавьяат жүжигчин Э.Анхбаяр

НАНСАЛМАА-д УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран

БАЛГАН-д гавьяат жүжигчин УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар

ХОРОЛМАА-д УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа

ХУДАЛДААЧИН-д УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат

БҮҮВЭЙЧ-д УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа нар тус тус шалгарлаа.

Сонгон шалгаруулалтад мэргэжлийн урлагийн байгууллагын болон орон нутгийн театр чуулгуудаас 30 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцжээ.

Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа нарын дүрд шалгарсан шилдэг уран бүтээлч тус бүрт 20 сая, худалдаачин, бүүвэйч нарыг 10 сая төгрөгөөр шагнах юм.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан