Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр нэр дэвших эрхээ авлаа

Ерөнхий сайдын зөвлөх Ухнаагийн Отгонбаяр МАН-ын Бага хурлын шийдвэрээр УИХ-ын 6 дугаар тойрогт нэр дэвших эрхээ өвөртөлсөн байна. Зүүн бүс дэх УИХ-ын 6 дугаар тойрог нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас бүрдэж буй тойрог юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхийн албатай. УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргоор анх удаа явагдах гэж буй нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх У.Отгонбаярт давуу тал болж байна.

У.Отгонбаяр МУИС төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй, Австрали улсад бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төрийн албанд мэргэжилтнээс эхлэн 10 гаруй жил ажилласан туршлагатай. Эхнэр 4 хүүхэдтэй, 46 настай. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажилладаг. Ийнхүү Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ахынхаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамгийн өндөр санал авч унаган тойрогт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт өрсөлдөх нь тодорхой боллоо.

МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, өөрийнх нь зөвлөх У.Отгонбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн П.Анужин, М банкны захирал Л.Соронзонболд нар өрсөлдөхөөр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан