Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
147 дугаар сургуулийн 60 гаруй сурагч нулимс асгаруулагч хийнд хорджээ

Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас 60 гаруй хүүхэд, гурван том хүн хорджээ. Түүнчлэн хийнд хордсон 37 сурагчийг ЭХЭМҮТ-д хүргээд байгаа бол насанд хүрсэн гурван хүнийг Цэргийн төв эмнэлэгт хүргэжээ. Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт найман хүүхэд,  МЯСЭ-д 19 хүүхдийг хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа аж.

Энэ талаар ЭХЭМҮТ "Манайд 147 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд нулимс асгаруулагчид хордсоны улмаас хүргэгдэн ирсэн. Эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлэн усанд оруулж, хордлого тайлах эмчилгээг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар хүүхдүүд хордсон байж болзошгүй эрхтэн системийг нь шинжилж, цаашдаа ямар эмчилгээ хийлгэх эсэхийг тогтооно. Хүүхдүүдийн биеийн байдлын тухайд зарим нь усанд ороод хөнгөн байгаа бол зарим нь унтаа байдалтай байна" гэлээ. 

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан