Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Испани улсын нийслэл Мадрид хотын Алькала дүүрэгт залуу төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Испани улсын нийслэл Мадрид хотын Алькала дүүрэгт залуу төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнийг анх монгол эмэгтэй санаачлан зохион байгуулж байжээ. Тэрээр Испани Улсын "Аманиэль" Консерваторийн төгөлдөр хуурын багшаар ажиллладаг ба Монгол улсын Соёлын элч, МУУГЗ Доржийн Мэндмаа юм. Мэндмаа багш эндхийн хөгжмийн дээд сургууль консерватирид 20 -иод жил тасралтгүй багшилж байна. Түүний уламжлал болгон зохион байгуулдаг ХААН ХУУР олон улсын энэxүү тэмцээн энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Анх 20 хүрэхгүй оролцочтой байсан энэxүү тэмцээнд энэ жил 90 гаруй төгөлдөрч хуурчид авьяас чадвар , билиг онгодоороо өрсөлдлөө. Энэ жилийн уралдаанд Монгол, Испани, Сальвадор, Польш, Армен, Америк, Хятад, Румын, Гүрж, ОХУ, Франц, Канад зэрэг дэлхийн олон орноос өсвөр , залуу төгөлдөр хуурчид ирж оролцсон байна.
Монгол улсаас нийт өсвөр, залуучуудын нийлсэн 55 төгөлдөр хуурчид оролцсон ба сонирхогчдын төрөлд 45 төгөлдөр хуурч оролцсоноос 30 сурагч байр эзэлсэн ба мэргэжлийн төрөлд оролцсон 10 хүүхдийн 9 нь шагнал авч байр эзэлжээ
Монгол Улсын Консерватори, "Дэм авьяастан" сургууль, " Сонгодог аялгуу" сургуулийн багш сурагчид ирж оролцсон байна.
Монгол улсад хүүхэд залуучуудын хөгжмийн боловсрол хэрхэн сайжирч хөгжиж байгааг энд ирсэн олон хүүхдүүдийн авьяас билэг ур чадвараас харж болох юм.
Шүүгчдийн бүрэлдхүүнд Испанийн хөгжмийн зохиолч бүтээлчдийн хамгийн агуу төлөөлөгчдийн нэг Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, багш, математикч Густаво Диаз-Херез, С.Рахманиновын нэрэмжит олон улсын анхны уралдааны тэргүүн шагналтан П.И.Чайковскийн нэрэмжит консерваторийг төгсөгч урлагийн ухааны магистр Наталья Петрушенко , Испани улсын Хатан хаан Софиягийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн төгөлдөр хуурын багш, нэрт төгөлдөр хуурч Вадим Гладков, Хатан хаан Софиягийн нэрэмжит Мадридын хөгжмийн дээд сургуулийн профессор Галина Егиазарова, Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын тэнхэмийн багш Отгонбаатарын Лхагвасүрэн нар ажиллаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү, Мадрид хот дахь Засгийн газрын ерөнхийлөгчийн албаны түшмэл Росио Лопес Гонсалес, Мадрид Хотын орлогч дарга Изабел Руиз Малдонадо болон албаны бусад улсууд урилгаар ирж оролцжээ.
0 Сэтгэгдэл
























