Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
Л.Энх-Амгалан: Хүүхдээ цэцэрлэгт байх хугацаанд нь камераар харах боломж бүрдүүлнэ

Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээллээ. 

Тэрээр ""Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг дан ганц боловсролын яаманд даатгаж болохгүй. Хүүхдийн боловсрол гэдэг гэр бүлийн боловсролоос их шалтгаалдаг. Мэдээж сургууль, цэцэрлэгийн орчинд асуудал бий. Жишээ нь 309-р цэцэрлэгт гарсан асуудал. Яагаад энэ бүхэн үүссэн бэ гэдгийг тодорхойлохоор оролдож байна. Олон шалтгаан байгаа. 

Хүүхдүүдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулаад амжилттай хэрэгжээд явж буй. Сүүлийн хоёр жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 1,200 орчим туслах багш бэлтгэсэн.  Энэхүү туслах багш нарыг 45 хоногт цахимаар бэлдсэн.  Богино хугацаанд, цахимаар бэлдсэний сөрөг үр дагавар болов уу гэж бодож байна.

Нийслэлд байгаа 1000 гаруй цэцэрлэгийн 80-90% нь камержсан. Гэхдээ камерын бичлэгийг эцэг эхчүүд утсаар хянах боломжийг бий болгоогүй байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдын гар утсан дээр хүүхдээ цэцэрлэгт байх хугацаанд хараад байх боломжуудыг нээж өгнө. Мөн цэцэрлэг, сургуульд ёс зүйн зөвлөлийг ажиллуулж байна. 

Гэхдээ манай улсын хэмжээнд буй 56,000 багш дарангуйлагч болсон гэж бодож болохгүй. Эргээд багшийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нөхцөл үүссэн. Гэмтэн нь сургууль, цэцэрлэг, багш нар гэсэн нийгмийн сэтгэл зүйтэй байж болохгүй" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан