БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо

“Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон “Мөнгөн мод-2023” наадамд 216 уран бүтээлчээс шилдгийн шилдэг 12 бүтээл, 13 уран бүтээлчийг шалгаруулсан байна.
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд
- Шилдэг дуу хөгжмийн бүтээл-“RISING SUN” пянз, цомгоор Э.Шүтээн
- Шилдэг хөгжимчин-Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Г.Солонго
- Шилдэг удирдаач-Үндэсний урлагийн их театрын удирдаач Э.Мөнхбаяр
- Шилдэг дуучин-УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран
- Шилдэг хөгжмийн зохиолч-СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч, УГЗ Ш.Өлзийбаяр
- Шилдэг гэрэл зураг-“Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс” гэрэл зураг танин мэдэхүйн цуврал бүтээлээр гэрэл зурагчин Ч.Батзаяа
- Шилдэг архитектурын бүтээл-“Их Хуралдай орд өргөө” цогцолбор бүтээлээр УГЗ Д.Төртогтох
- Шилдэг дүрслэх урлагийн бүтээл-“Монгол эр хүн” хүрэл баримал бүтээлээр уран барималч Т.Даваасамбуу
- Шилдэг дизайны бүтээл-“Урьхан брэнд-2023” коллекц бүтээлээр “Урьхан брэнд”
- Шилдэг хувцас загварын бүтээл- “Үүлэн цуврал” коллекцоор Б.Ганбаатар
- Шилдэг соёлын өвийн бүтээл-“Монгол өв соёл” виртуал үзмэрээр “Central” телевиз
- Шилдэг цахим бүтээл-"Соёл, боловсролын интерактив контент"-оор О.Батхолбоо
- Шилдэг зар сурталчилгааны бүтээл-“Гайхамшигт жолооч-Уусан бол жолоо барьдаггүй” нөллөллийн аянаар "АПУ" ХК
- Шилдэг ном хэвлэл-“Соёл судлалын үндэс” бүтээлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль
- Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг-“ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Н.Тэмүүлэн
- Шилдэг судлаач-Монгол Улсын Консерваторийн багш, доктор/Sc.D/, профессор Л.Эрдэнэчимэг
- Шилдэг бүжигчин-“Амка данс студи”-ийн бүжигчин Э.Амаржаргал
- Шилдэг бүжиг дэглээч-Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч, СТА Х.Хашхүү
- Шилдэг зураач-Про театрын найруулагч, зураач Б.Анхбаатар
- Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч-Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ Ш.Гүрбазар
- Шилдэг продюсер-Үндэсний Урлагийн их театрын дуучин, МУГЖ Д.Ширмэнтуяа
- Шилдэг жүжигчин-Про театрын жүжигчин, гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг
- Шилдэг найруулагч-Улсын драмын эрдмийн театрын найруулагч, УГЗ Ч.Найдандорж
- Шилдэг кино урлагийн бүтээл-“Оранж” энтертайнмент, “Промикс саунд” студи, “Рэд пойнт” фильмийн хамтын бүтээл “Шар гэгээ” УСК
- Шилдэг тайзны уран бүтээл-“Хүннү гүрэн онгод” циркийн тоглолт хүртлээ.
0 Сэтгэгдэл
























