Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Японы манга, анимэ, комикийн хамгийн том фестивальд монгол уран бүтээлчид “Хонмоно Дайчин” бүтээлээ танилцуулжээ

Цаасан дээрх кино гэгддэг “комик ном” Монголд танигдаад нэлээд хугацаа өнгөрчээ. Хэдий комик номын соёлыг нутагшуулаад 100 гаруй жил болсон Америк, Японтой харьцуулахад Монгол улсад энэ салбар нь жижиг ч гэлээ, шинэ үеийн залуучууд "комик" соёлоор дамжуулан хүүхэд залуучуудын хүмүүжил, танин мэдэхүйд нөлөөлөх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.

Үүний нэгэн тод жишээ нь Хонмоно Комикс студи бөгөөд DC, Marvel-ийн супер баатруудтай адил дэлхийд танигдах супер баатрыг Монгол улсаас гаргаж, хүүхэд залуучуудын урам зориг, хүсэл тэмүүллийн оч болох зорилгоор Супер баатар жанрын “Хонмоно Дайчин” гэх цуврал комик номыг гаргаж байгаа билээ.

Хонмоно комикс студийн хамт олон дэлхийд гарах зорилгынхоо анхны алхмыг Японд амжилттай хийж чаджээ. 2023 оны 12 дугаар сарын 30-31-ний хооронд болсон Япон улсын комик, манга болон анимэ-тэй холбоотой хамгийн том фестиваль болох “Comic Market (Comiket)” -д Монгол улсаа төлөөлөн Хонмоно комикс студи оролцож "Хонмоно Дайчин" бүтээлээ амжилттай танилцуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан