Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Б.Бат-Энэрэл төгөлдөр хуурч Ц.Дааръяад шавь орно

Төгөлдөр хуурын багш Ц.Дааръяад дуучин Б.Бат-Энэрэл шавь орохоор болжээ. Тодруулбал, Б.Бат-Энэрэл цахим хуудсаараа дамжуулан “Би төгөлдөр хуурын Ц.Дааръяа багшид шавь орохоор шийдлээ” гэдгээ зарласан байна.

Б.Бат-Энэрэлийн багш С.Батсүх саяхан шавийнхаа талаар ярихдаа “Төрмөл авьяастай хүүхэд мөн үү гэвэл мөн. Хүүхэд 4-5 насандаа хиймэл сэтгэлзүй байхгүй. Аливаа зүйлийг гоёчлохгүй учраас ичдэггүй. Яг өөрөөрөө байдаг. Түүнээс хойш 6-7 наснаас эхлээд өөрийгөө хянаад, бас жаахан ичээд, үгүй бол жаахан хиймэл маяг суудаг. Яриа хөөрөө нь ч гэсэн өөр болоод ирдэг. Ер нь энэ Г.Хүслэн, Э.Бат-Энгүүн ч гэсэн ялгаагүй авьяастай хүүхдүүд. Гэхдээ би Б.Бат-Энэрэлийн тухайд миний өөрийн хүүхэд байсан бол ингэж дуулуулахгүй. Магадгүй шашны сургуульд явуулах байсан. Бясалгалд суулгаад арай өөр маягаар хүмүүжүүлээд, цахимд ч тавихгүй байсан байх. Насан туршид нь хүмүүс хайж, зорьж очдог хүн болгох байсан болов уу. Хүнийг итгүүлэн үнэмшүүлэх чадвартай хүүхэд” гэж түүний талаар ярьсан байдаг.

Тэгвэл Ц.Дааръяа багшийн хувьд саяхан АНУ-ын олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд хоёр шавиа бэлтгэн оролцуулсан юм. Уг тэмцээнээсээ тэргүүн болон дэд байрын амжилт үзүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан