Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Ангид оршихуй” нэн орчин үеийн медиа үзэсгэлэн гарч байна

 “Ангид оршихуй” нэн орчин үеийн медиа үзэсгэлэн гарч байна 

    “…Бид соёлын асар хурдацтай шилжилт хөдөлгөөний хязгаар үл үзэгдэх орон зайд эцсийн зогсоол үгүй мэт аялах зорчигчид юм. Агуулга хэлбэрээ зогсолтгүй солих хурдтай нийгэмд хөөгдөн амьдарч байна. Энэ бүхний цаана орших мөн чанар, үнэ цэн юу вэ? 

Үзэгдээд, шүргээд өнгөрөх хүчтэй хөөсрөн нэг л мэдэхэд алга болох мэт ахархан бус, хайр тэр дундаа өөрт байгаа, өөртөө зориулсан бүхнээ үнэ цэн, утга төгс байлгаасай хэмээн хүснэ. Тэгж чадваас байгаль эхэд өгч чадах бидний хайр халамж гоо үзэсгэлэн бишрэм чанар нь энэ болой” хэмээн “Ангид оршихуй” медиа арт үзэсгэлэнгийн арт директор, NOEMI брэндийг үүсгэн байгуулагч Э.Номинчулуун бичжээ. 

Урлаг тэр дундаа дүрслэх урлагийн уран бүтээлийг өөртөө шингээн, хувь хүний өнгө төрхийг энгийн хэрнээ дахин давтагдашгүйгээр илэрхийлсэн хэв загвар бүхий ноолууран хувцасны NOEMI брэндийн хавар, зуны загварын коллекцийн танилцуулга үзэсгэлэн ХААН галерейд нээгдээд удаагүй байна.   

“Ангид оршихуй” медиа арт үзэсгэлэнд Монгол оронд түгээмэл ургадаг монос модыг сонгон жилийн дөрвөн улиралд хувьсан өөрчлөгдөх өнгө төрх буюу цаг хугацаанаас ангид орших үзэл санааг тусган харуулсан бөгөөд бүхэлдээ дотоод гоо сайхан, хүний сэтгэлд орших тэрхүү тансаг мэдрэмжийг илтгэхийг зорьжээ. Үзэсгэлэнгийн куратороор уран бүтээлч Ц.Солонго, арт директороор Э.Номинчулуун нар ажиллаж, NOEMI брэндийн үзэл санаанд тулгуурлан уран бүтээлч Э.Билигт монос модон дээр барлан, медиа артыг уран бүтээлч Г.Мөнхболор, Х.Одбилэг, саунд артыг У.Золбоо бүтээсэн байна.  

“Ангид оршихуй” нэн орчин үеийн медиа үзэсгэлэн ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд 2024 оны 2-р сарын 29-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 10.00– 18.00 цагт үнэ төлбөргүй нийтийн хүртээл болж байна.  

1 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Хамгийн их уншсан