Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэШвейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ2023 онд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалаас хойш Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын чухал "гуравдагч хөрш", Стратегийн түнш БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж байгааг онцлов.

Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээ эхэлж, Монгол, Солонгосын Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буйг өндрөөр үнэлэв. Түүнчлэн хоёр улсын иргэдийн солилцоо, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг талууд тэмдэглэж, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан