Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Голомт банк GCPF-тай хамтран тогтвортой эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлж эхэллээ

Голомт банк тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ онд GCPF хөрөнгө оруулалтын сантай хамтран нүүрсхүчлийн хийн ялгарлыг 20 орчим хувиар бууруулах, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг дэмжиж эхэллээ. Одоогоор Голомт банкнаас дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлдвэрийн барилгын төслүүдийг санхүүжүүлээд байна.

Энэхүү ногоон зээлийг хувь хүн, аж ахуй нэгж байгууллага, орон сууц өмчлөгчдийн холбоо, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрөл бүрийн байгууллагууд дараах зориулалтаар авах боломжтой. Үүнд:

  1. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, гэрэлтүүлэг, дулаан, халуун ус түгээлт, дуслын усалгаа, өрхийн хэрэглээний нарны цахилгаан систем, дулаан алдагдлыг бууруулах барилгын материалын үйлдвэрлэл, худалдан авалт
  2. Үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, HVAC систем, нарны хавтан, барилгын дулаалга зэргийг шинэчлэх
  3. Цахилгаан, эрчим хүчний хэмнэлттэй эсвэл сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэх мэт

Голомт банкны тогтвортой, ногоон зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

  • 1800-1646 /дотуур дугаар:1402/
  • gogreen@golomtbank.com хаягаар холбогдон авах боломжтой.  
  •  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан