Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Дэлхий даяар омикроны дэд JN.1 хувилбар хурдацтай тархаж байгааг анхаарууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн омикрон омгийн дэд хувилбар болох  JN.1 -ийг “анхаарал татсан хувилбар” ангилалд оруулснаа мэдэгдлээ. Одоогийн байдлаар олон нийтэд үзүүлэх эрсдэл бага гэж дүгнэж буй ч Энэтхэг, Хятад, Их Британи, АНУ зэрэг хэд хэдэн оронд өргөн хэмжээгээр тархаад байгаа юм.

 АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр JN.1 дэд хувилбар одоогоор нийт халдварын 15-29 хувийг эзэлж байна. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр JN.1 нь одоогоор лабораторид шинжлэгдсэн эерэг тохиолдлын долоо орчим хувийг эзэлж буй аж. Гэхдээ одоо ашиглаж буй коронавирусийн вакцинууд JN.1 болон бусад тархалт өндөртэй хувилбаруудын эсрэг үр дүнтэй үйлчлэхийг ДЭМБ баталжээ.

Мөн энэ өвөл Ковид болон бусад халдвар нэмэгдэж болзошгүйг ДЭМБ анхаарууллаа. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуу, амьсгалын замын синцитиал вирус (RSV), хүүхдийн уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчлөлүүд нэмэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан