Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ӨМНӨГОВЬ АЙМАГТ "ИХ ХААДЫН ЕРТӨНЦ - БАТМӨНХ ДАЯН ХААН" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

"Их хаадын ертөнц - Батмөнх даян хаан" эрдэм шинжилгээний хурлыг аймгийн ИТХ, ЗДТГ, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Аймаг орон нутгийн зүгээс Батмөнх даян хааны үйл хэргийг алдаршуулах, олонд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах талаар томоохон арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд санаачлан зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм.

Батмөнх даян хаан судлалыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, олон нийтийн хүртээл болгоход уг эрдэм шинжилгээний хурал чухал ач холбогдолтой төдийгүй

Монголын төрийн жолоог 40 гаруй жил барьсан Батмөнх даян хааны намтар түүхийг судлах, улс төрийн ээдрээтэй энэ цаг үеийн түүхийн судалгааг шинэ шатанд гаргахад хурлын зорилго оршиж байна.

Тус хуралд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, МУИС, МУБИС, Архивын ерөнхий газар, Чингис хаан үндэсний музей зэрэг байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож Батмөнх даян хааны амьдрал, улс төрийн шинэчлэл болон гадаад дотоод бодлого, үйл ажиллагаа, Баянмөнх жонон болон Мандухай сэцэн хатан төдийгүй, XIV-XV зууны Монголын түүхтэй холбоотой сурвалжийн мэдээ, археологи, угсаатны зүйн хэрэглэгдэхүүн, соёл урлаг, утга зохиолын шинэ шинэлэг судалгааг хэлэлцүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан