Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ
Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
НЭМҮТ: ДЭМБ-ЫН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАГИЙНХАНТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ДЭМБ-аас Олон улсын эрүүл мэндийн хөндлөнгийн үнэлгээ хийхээр ДЭМБ-ын Төв ба Номхон далайн баруун бүсээс ирсэн мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч нарыг НЭМҮТ-ийн захирал, доктор, дэд профессор
Монгол Улсын хүсэлтийг ДЭМБ хүлээн авч, хөндлөнгийн үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, энэ оны есдүгээр сард өөрийн үнэлгээг хийж, 2023 оны арваннэгдүгээр сарын 17-оос эхлэн 24-ний өдрүүдэд үргэлжлэхээр Монгол Улсад ирээд байна. Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь удирдлага, засаглал, нянгийн тэсвэржилт, халдвар хамгаалал, санхүү, химийн болон цацраг идэвхт бодис зэрэг 19 чиглэлд анхаарч ажиллах бөгөөд эдгээр чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтран ажиллах тухай санал боловсруулах юм байна.
Олон улсын дүрмийн дагуу Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээг зохион байгуулах чадавх ямар түвшинд байгааг үнэлж, тодорхойлох ДЭМБ-ын үнэлгээний багт Япон, БНСУ, Испани, Молдав, Гана зэрэг улсын иргэд оролцож байна. Тэд долоо хоногийн хугацаанд ХӨСҮТ, НЭМҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн ЭМГ, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Дундговь аймагт ажиллаж, үнэлэлт дүгнэлт өгнө.
ДЭМБ-ын хамтарсан багийн гишүүдэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал доктор дэд профессор С.Өнөрсайхан, Хор судлал шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин, мэргэжилтэн Б.Батдорж нар химийн аюулгүй байдал,олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, салбар дундын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хор судлалын үйл ажиллагаа, НЭМҮТ-ийн үйл ажиллагааны чиглэл, хүний нөөцийн чадавх, орчны эрүүл мэндийн тандалт мөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ болон цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.

С. Өнөрсайхан болон Стратеги, удирдлагын зөвлөл 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.




0 Сэтгэгдэл