БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ОЙН МЭРГЭЖЛИЙН ХОЁР БАЙГУУЛЛАГАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарьц суулгацын чанарыг дээшлүүлэх зорилгоор дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, “Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлийн эрх бүхий хоёр байгууллагат хүчин чадлыг нэмэгдүүлэх багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Ойн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Од тоб” ХХК, “Агро форест” ХХК-д иж бүрэн усалгааны систем бүхий 6х20 метрийн хэмжээтэй хүлэмж, гурван төрлийн өрөм бүхий бензин моторт модны нүх ухагч иж бүрэн багаж болон таван морины хүчин чадалтай хөрс сийрүүлэгч төхөөрөмжийг БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар гардууллаа.
Аж ахуйн нэгж, байгууллагуудад тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтээр багаж техникийн дэмжлэг үзүүлэх бөгөөд тухайн байгууллага тарьц, суулгацын нөөцөөсөө тодорхой тоогоор Ойн газраар дамжуулан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд тарьц, суулгац нийлүүлэх болзолтойгоор уг арга хэмжээнд хамрагдаж байгаа юм.
Цаашид үе шаттайгаар мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудыг дэмжих, иргэд, ойн нөхөрлөлүүдийн дунд болзолт уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

0 Сэтгэгдэл
























