Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, Бүгд найрамдах Киргиз улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.

Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаровт уламжлаад, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг Киргиз Улс амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ.
Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаровын энэ оны долдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлоод айлчлалын үеэр ярьж тохиролцсон ажлуудаа хэрэгжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллахаа нотлов. 

Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлсон чухал баримт бичиг болох “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Киргиз улсын хамтарсан тунхаглал”-ыг байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монголд айлчилсан дурсамжаасаа хуваалцав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирч, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан