Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд албан ёсоор үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, өргөжин баяжиж буйг онцлон тэмдэглээд, хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон асуудлууд болох худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хилийн боомтуудыг төмөр замаар холбох, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг урагшлуулах, гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын төслүүдийг түргэтгэхийн зэрэгцээ цахим эдийн засаг, ногоон хөгжил, ухаалаг хот байгуулалт зэрэг  салбарт шинэ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдын хувиар онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн төслүүдээ 2023 онд бүрэн дуусгаж, 2024 оноос эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавихаар тохиролцсоныг дурдаад энэхүү яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарал хандуулж, нээлттэй, хурдтай ажиллахыг мөн хүслээ.  

Элчин сайд Шэнь Миньжюань өөрийн томилолтын хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, төр, засгийн тэргүүн нарын зарчмын тохиролцоонд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгоход идэвх чармайлт гарган, богино хугацаанд үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд яригдсан томоохон төслүүд, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, боомтуудын хил холболтын асуудлуудад онцгой анхаарч шуурхайлан ажиллаж буйгаа уламжиллаа.


 
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан