Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, СОЁЛЫН ЯАМ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Энэхүү уулзалтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
2023 оны 3-р сард Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах Үндэсний хороог байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна.
Үндэсний хорооны чиг үүргийн хүрээнд өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Монгол Улсын талаарх эерэг мэдээллийг дэлхий дахинаа түгээн ажилласан. Мөн олон улсын контент бүтээгчдийг чуулган “Nas summit-2023” арга хэмжээ болон соёлын өв, уламжлал ёс заншлаа сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан.
2024 онд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төсөл, арга хэмжээг илүү өргөжүүлэх, оролцогчдын цар хүрээг тэлэх энэ хүрээнд яамдын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Энэ хүрээнд соёлын аялал жуулчлалын үзэл баримтлал боловсруулах, Монголд зочлох жилийн хүрээнд 2024 онд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн календарь гаргах, Тусгай хамгаалалттай газар нутаг дахь Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.






0 Сэтгэгдэл