Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
“ЭМЖЖ”, “Индранил” зэрэг эмнэлгүүд үнэгүй үзлэг хийнэ

Автомашингүй өдрийн хүрээнд жил бүр төв замын хөдөлгөөнийг хязгаарлаж, олон үйл ажиллагааг бүсчлэн зохион байгуулдаг. Маргааш буюу Бямба гаригт /2023.09.23/ болох машингүй өдрийн онцлог нь цар хүрээгээ тэлж, өдөрлөг болон өргөжиж байгаа билээ.

Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 3-нд зохион байгуулсан машингүй өдрөөр эхний жишиг өдөрлөг болсон.

Өмнөх жилүүдэд  машингүй өдрөөр гүйлтийн тэмцээн болоод өнгөрдөг байсан бол энэ жил Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай танилцах боломжтой.

Тодруулбал, улсын томоохон эмнэлгүүдээс гадна “ЭМЖЖ”, “Индранил” зэрэг чих, хамар, хоолой болон шүдний эмнэлгүүд талбайд ажиллах юм.

Мөн урлаг соёлынхон өдрийн турш олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн үзүүлбэр, “Open mic” болох аж.

Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд эмнэлгүүд анхан шатны үйлчилгээ, оношилгоо, ясны сийрэгжилтийг тодорхойлох үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх оношилгоо хийх юм байна.

ХҮҮХДИЙН ҮЗЛЭГ, ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ ҮНЭГҮЙ


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Тухайлбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллах юм.

Эдгээр эрүүл мэндийн байгууллага хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө.

Автомашингүй өдрийг Монгол Улс 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тус өдрийг  46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан